Бид өнөөдөр та бүхэндээ AVAFX брокер дээр хэрхэн данс нээх дэлгэрэнгүй зааварчилгаа өгөх гэж байна. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэнд дадлагын данс нээн ажиллах заавар зөвлөмжийг өгөх бөгөөд дараагийн бичлэгээрээ арилжааны бодит данс нээх талаар оруулах болно.
Юуны өмнө та дадлагын данс нээхдээ анхаарах цөөн зүйлийг мэдэж байх шаардлагатай.
- Дадлагын данс тул таны нэр овог заавал үнэн зөв байхыг шаардахгүй бөгөөд таны е-майл хаяг л үнэн байх хэрэгтэй
- Нэвтрэх нууц үг том жижиг үсэг, 0-9 хүртэл тоо оролцсон 6-15 тэмдэгтэд багтах хэрэгтэй бөгөөд түүн дотор нэг ижил цифр 2-с илүү байхгүй байх хэрэгтэй
- Хэрэв таны бүртгүүлсэн хэсэгт алдаа гарвал таны данс нээгдэхгүй бөгөөд алдаа гаргасан хэсэгт улаан бичгээр алдааг тайлбарлан гарч ирнэ. Та алдааг засаад дахин гүйцэтгэснээр таны данс эцэслэн бэлэн болох болно.
Харин бодит арилжааны данс нээхийг хүсвэл OPEN AN ACCOUNT NOW гэсэн шар дэвсгэртэй бичиг дээр даран нэвтэрч ордог. Гэхдээ бодит данс нээх талаар дараагийн цувралаар оруулах тул ингээд түр орхье!
Дараах зургийн дагуу бүртгэлийн хэсэгт өөрийн бүртгэлээ хийнэ.
Харалдаах сонголтын жижиг цонхноос та хүйсээ сонгон оруулна. Гэрлээгүй эрэгтэй хүн - Mr, гэрлэсэн эрэгтэй хүн - Mrs, гэрлэсэн эмэгтэй хүн - Miss гэсэн сонголтоос өөрт таарахыг сонгож оруулна.
Үүний дараагийн цонх нь улсаа сонгох бөгөөд хажуугийн жижиг гурвалжингаар улсуудын нэсийн жагсаалтыг гарган дотроос нь Монгол улс гэж сонгоно.
Та уг байгууллагатай байнга одоо бүртгүүлэх гэж буй хаягаар хандан харилцаж байх учир таны хаяг бүрэн ашиглагдаж байгаа идэвхитэй хаяг байх хэрэгтэй. Мөн зарим хүмүүс өөрийн биш хаягаар бүртгэлээ хийдэг явдал байдаг. Энэ бол сайн зүйл биш гэдгийг анхаараарай. Ер нь өөрийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудал гэдэгт ач холбогдол өгч виза карт, мэйл хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх зэрэгтэй холбоотой бүхэн таны өөрийн овог нэрээр нэгэн ижил тэнцэж байх шаардлагатай гэж ойлгоорой.
За одоогийн хийх бүртгэл бол таны арилжааныхаа данс руу нэвтрэх (Requested username) нууц нэрээ бүртгүүлэх бүртгэл болно. Та өөрийнхөө дуртай нэрийг бичиж болох бөгөөд 6-10 тэмдэгтэд багтаан бичсэн байх хэрэгтэй.
Дан тоо эсвэл дан үсэгнээс бүрдсэн нууц нэрийг бараг хүлээж авдаггүй. Түүнчилэн таны нууц нэр өөр хэн нэгний нууц нэртэй давхардсан бол хүлээн авдаггүй болохыг анхаараарай. Та том жижиг үсэг тоог л ашиглах боломжтой. Харин ямар нэгэн доогуур зураас од чагт гэх мэт тэмдэг тэмдэглэгээг ашиглах боломжгүй байдаг.Та нэгэнт нэвтрэх нэрээ оруулсан тул одоо нэвтрэх нууц үг буюу пасспорт (Requested password) шинээр оруулж өгөх хэрэгтэй.
Түүний дараа өгсөн нууц үгээ баталгаажуулан оруулах цонх доор нь байгаа. (Repeat assword) Ингээд өгсөн нууц нэр нууц үгээ тусад нь сайн тэмдэглэж аваарай.
Үүний дараа та өөрийн утасны дугаарыг оруулна. Утасны дугаарыг (Phone number primary) идэвхитэй ашиглаж байгаа дугаараа оруулахыг хүсдэг.
Харин доор нь байгаа (Additional phone number) гэсэн хэсэг дээр нөөц дугаараа оруулж болох бөгөөд энэ цонхыг бөглөхгүй ч байсан болно.Үүний өмнө нь бид уг тоо гараад их удсан байгаа тул тоог шинээр авах хэрэгтэй.
Ингэхийн тулд зураг дээр дугуйлсан хэсэгт буй сумыг дарж тоог солидог.
За ингээд хамгийн төгсгөлд нь бүртгэлээ илгээн дуусгавар болгох SUBMIT гэсэн бичиг бүхий шар товчийг даран өндөрлөж байна гэж ойлгоорой. Хэрэв та хараахан энэ бүртгэлээ хүлээн зөвшөөрөхгүй азнах эсвэл бүр эхнээс нь өөрөөр бүртгэл хийх гэж шийдвэл CANCEL буюу цуцлах товчийг дарж болно.
Хэрэв алдаатай бөглөсөн бол дараах маягаар дэлгэц дээр алдааг заасан хуудас дахин гарч ирдэг.
Та алдаагаа засан оруулаад дахин үргэлжлүүлэх хэрэгтэй. Та алдаа гарсан хэсгүүдээ засан оруулах бөгөөд өмнө бөглөсөн зарим нэг бүртгэл чинь алга болсон байвал нөхөж бичих хэрэгтэйг бас анхаараарай. Зураг дээрх жишээн дээр тухайн хүн нууц үгээ оруулсан боловч давтан оруулсан нууц үг нь зөрсөн эсвэл нууц үг хэтэрхий хялбар байна гэж үзээд засахыг шаардсан байгаа нь харагдаж байна. Хэрэв таны нууц үг хэтэрхий хялбар эсвэл дан тоо, эсвэл дан үсэг байвал хүлээж авдаггүйг мэдэж байх хэрэгтэй.
Бүртгэл дууссаны дараа та арилжаанд оролцоход хэрэглэгдэх платформ буюу программ хангамжийг өөрийн компьютерт татан суулгах хэрэгтэй. Хэрэв өмнө нь өөрийн компьютерт суулгасан байгаа бол дахин татах шаардлагагүй.
Суулгахдаа Download AvaTrader now гэсэн шар товчийг дарна. Ингээд та өөрийн гэсэн арилжааны программтай болсон тул түүн дээрээ дадлагын арилжаанд оролцох боломжтой боллоо гэсэн үг юм. Арилжаанд оролцохдоо та юуны өмнө арилжааны программ буюу платформоо ачааллаж нээх хэрэгтэй.







0 коммент.:
Отправить комментарий