суббота, 14 ноября 2009 г.
* Далд ухамсарт нэвтрэхүй . Зөв залбиралын урлаг хийгээд шинжлэх ухаан
.........................................................................................................................................................................................
Шинжлэх ухаан гэдэг ойлголт нь аливаа зүйлийн мөн чанартай холбогддог. Тэгвэл амьдралын үндсэн хуулийг зөв таньж зөв хэрэглэх /дагаж мөрдөх/ тухайд энэ гарчгийн дор ярилцъя.
“Та гуйвал өгнө, хайвал олно, хаалга тогшвол онгойлгоно...” гэж эртний сударт сургадаг. Энэ үгээр та хүслээ биелүүлэх хөтөч болговол мухардахгүй. Сургааль бүхэн оюун ухааны хуулинд тулгуурласан байдаг учраас цэцэн мэргэн болой.
Дотоод ухамсар бурханлаг чанартай байдгаас сэтгэл оюунд орсон сайн сайхан бүхэнд маш уриалагхан хандаж чаддаг. Талх гуйсны хариуд чулуу шидсэнээр төгсөхгүй нь лавтай. Бурханд итгэгчийн залбирал бүхэн хариутай. Оюун ухааны замын чиглэл нь оюун санаанаас эхээ авч материаллагт хүрч очдог. Гэвч гол нууц нь чиг зүгээ олж, үйлс зорилгыг тань биелүүлэхийн тулд дотоод ухамсарт дүрээр дамжуулах механизм үйлчилдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл:
Таны залбиралаар дамжих хүсэл зорилго тань тодорхой дүрслэн бодсон бодит үйл явдал, ажил хэргийн загварчлал байх ёстой. Хүслийг тань ойлгож, бүрэн биелүүлэхэд та эргээд дотоод ухамсартаа маш сайн боловсруулж томъёолсон “ажлын зургийг” хэлж бичүүлэх хэрэгтэй.
Энэ оюун ухааны арга нь хүний дотоод баяр баясгалан, хүслийнхээ хариуг биелэхэд өгсөн итгэл үнэмшилтэй хүч хавсардаг болой. Зөв залбиралын урлаг хийгээд шинжлэх ухаанч чанар эзэн хүний маш зөв мэдлэг, гүн итгэл, урам зоригийн гүнзгий нэгдлийг дотоод ухамсартаа чиглүүлснээр, бурханы бүхнийг чадагч мөн чанарт хандаж байгаад орших юм. Та үнэхээр энэ аргыг зөв хэрэглэвэл таны залбиралд заавал хариу өгнө.
Бурханы талаархи мэдлэг боловсрол өндөр байхын хэрээр хувь хүний оюун ухаанаас цацрах долгион нь улам өндөр байдаг болохоор залбирал нь маш хүчтэй болдог.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)





Комментариев нет:
Отправить комментарий