пятница, 18 декабря 2009 г.

Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 3)

За бид дансныхаа асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн тул одоо дансандаа мөнгөө оруулахыг сурах хэрэгтэй. Та өөрийн сайтаар нэвтрэн орсны дараа сайтын хамгийн дээд хэсэгт байгаа үндсэн цэсэн дотроос Deposit гэсэн цэсийг даран ороход дараах зураг дээрхи хуудас гарч ирнэ.


Арилжааны дансандаа мөнгө байршуулахад эдгээр мөнгөн гүйлгээний системүүдийг алийг нь ч ашиглах боломжтой юм. Эдгээр дотроос бид сонголт хийх хэрэгтэй бөгөөд мэдээж бидэнд хамгийн боломжтой нь виза картаар төлбөр хийх систем нь тохирч байна. Иймд бид юуны түрүүнд энэ системийг сонгох нь гарцаагүй. Гэсэн хэдий ч энэ системийг сонгоод мөнгөө оруулах мөчид таныг Moneybookers системд бүртгэлтэй байхыг шаарддаг. Та  Moneybookers мөнгөн гүйлгээний системийг ашигладаг бол энэ асуудал байхгүй. Харин ашигладаггүй бол уг системд бүртгүүлэн картаа холбож ашиглаж эхлэх шаардлага үүснэ. Энэ талаар манай заавар зөвлөмжийн бичлэгт өмнө нь бичсэн заавар байгаа.

Цуврал № 1. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж:

Цуврал № 2. Арилжаанд оролцох талаархи зөвлөмж: (Үргэлжлэл)

Энэ 2 гарчгийг дэлгэрэнгүй уншиж судлаарай. 

За одоо данс цэнэглэхэд саадгүй болсон гэж үзээд цааш үргэлжлүүлье. Бид виза картаар төлбөрөө хийх гэсэн сонголтыг сонгоход дараах хуудас гарч ирнэ.


Энэ хуудас дээр та хэрэв уртаашаа нэг данстай бол шууд зураг дээр харуулснаар үргэлжлүүлэх товчийг дарна. Харин та хэд хэдэн данстай бол аль дансандаа мөнгө оруулах гэж байгаагаа сонгох хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд Select Account гэсэн нүдний арын сонгох товчийг дарж дотроос нь хэрэгцээт дансаа сонгон оруулна. Ингээд цааш үргэлжлүүлээрэй.

Дараагийн хуудсанд нь та цэнэглэх мөнгөн дүнгээ Deposit Amount гэсэн нүдэнд тоогоор оруулан хийнэ. Үүний дараа NEXT үргэлжлүүлэх товчийг дараарай.

Дараагийн хуудас дээр таны оруулж байгаа мөнгөнд тохирох шимтгэл хэд болох түүнийг нэмээд таны данснаас хэд хасагдах болохыг харуулсан байна. Хэрэв таны мөнгө шимтгэл төлөөд хасагдах хэмжээ нь санаанд чинь таалагдахгүй бол BACK хийж буцаад шинээр мөнгөн дүнгээ засан оруулж болно. Харин зөвшөөрч байвал та зурагт үзүүлснээр Confirm гэсэн товчийг даран үргэлжүүлээрэй.

Ингээд бидний мөнгөн шилжүүлгийн системийн хуудас гарч ирж байна. Та бид бүгдээрээ MoneyBookers интэрнэт данстай учир одоо шууд интэрнэт дансныхаа нэвтрэх паспортаа бөглөн нэвтэрцгээе.

Одоо таны данснаас хасах мөнгийг интэрнэт данснаас чинь хасах уу?, эсвэл виза картнаас хасах уу гэдгийг асуусан хуудас гарч ирж байна. Мэдээж бид виза картнаас шууд татаж оруулах гэсэн зорилготой байгаа болохоор хамгийн дээр зурагт улаан дугуйгаар дугуйлсан хэсгийг идэвхижүүлнэ. Харин интэрнэт данснаасаа мөнгөө гаргах бол та хамгийн доод талынхыг идэвхижүүлэх ёстой.

Харин энэ удаа бид виза картнаас зардал гаргахаар идэвхижүүлсэн учир түүний доор нэмэлт цонх бий болж бид өөрийн виза картын баталгаажуулах дугаар буюу картын арын 3 оронтой тоог оруулах хэрэгтэй болж байна. Үүнийг бөглөж оруулсны дараа CONFIRM товчийг дарж гүйлгээг эцэслэн дуусгавар болгоно.

Ингээд таны хийсэн гүйлгээний гүйцэтгэлийн талаархи мэдээлэл бүхий хуудас гарч ирж байна. Дээрх зурагт үзүүлснээр дөрвөлжилж дугуйлсан хэсэг дотор гүйлгээний мэдээлэл бичигдсэн байгааг харж болно. Үзсэн бол цааш үргэлжлүүлцгээе. Одоохон 1 алхмын дараа дууслаа.

Ингээд таны дансанд мөнгө чинь орсон мэдээллийг дансны чинь хуулгаар үзүүлнэ. Одоо бид арилжааны программ буюу платформ дээрээ бодит мөнгөөрөө арилжаанд оролцох үлдлээ. Та хэрэв арилжааны программаа татаж аваагүй байгаа бол сайтын хамгийн доод хэсэгт байгаа зураг дээр улаан сумаар зааж үзүүлсэн товчийг даран орж платформоо татаж аваарай. Харин арилжааны платформоо хэдийн татаж аваад ашиглаж байгаа хүмүүс одоо сайт дах өөрийн данснаас гарах команд өгөн гарах хэрэгтэй. Тодруулж хэлбэл зураг дээр ногоон сумаар заасан товч буюу Logout дээр даран гарна.

За ингээд энэ удаагийн зааварчилгаа үүгээр өндөрлөж байна. Дараагийн удаа бид платформ хэрхэн татаж авах, хэдэн төрлийнх байдаг, юу юунд ашигладаг зэргийг заах бөгөөд, дээр нь арилжааны данснаасаа ашиг татах зааварчилгааг хүргэх болно.


AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №2/

AvaTrader платформ дээр арилжаа хийх зааварчилгаа


Таны бүртгэл идэвхижсэний дараа та хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ашиглан Ava-гийн сайт руу нэвтрэн ороод AvaTrader буюу арилжааны платформыг татаж авч компьютертээ суулгах хэрэгтэй.

Эсвэл эндээс AvaTrader платформыг татаад авч болно

Суулгасныхаа дараа буюу хэрэв суулгасан байгаа бол AvaTrader-ийг ажиллуулахад user name болон нууц үг асууна. Энд та түрүүнд бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ашиглан орно.   

Харин Account type гэсэн дээр нь хэрвээ та жинхэнэ данс нээсэн бол Real, дадлагын данс нээсэн бол Demo гэсэн сонголтыг тааруулаарай.

 Энд дарж AvaTrader-ын интерфэйсийг харна уу!
 
 Эндээс хамгийн чухал хэрэглэгдэх зүйлсийг эхлээд тайлбарлая.
 

 Таны дансны дугаар 
 


Таны дансан дахь нийт мөнгөний хэмжээ

 

Тухайн мөч дэхь таны нийт мөнгөний хэмжээ.

  
          Дээрхээс ялгаатай нь гэвэл тухайн үеийн нээлттэй арилжааны ашиг алдагдлаас хамааран энэ нь байнга өөрчлөгдөж байдаг. Алдагдалд орж байгаа бол хасагдаж харагдана. Ашигтай байгаа бол тухайн үеийн ашгийн хэмжээ нэмэгдэж харагдана. 
 

Тухайн үед дэхь нээлттэй арилжаанд таны оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ. Энд арилжааны захиалга өгөөгүй байгаа учраас 0.00 гэж харагдаж байна.

Тухайн үед арилжаанд таны оруулах боломжтой хөрөнгө оруулалтын хэмжээ. Энд байгаа хэмжээгээр та хөрөнгө оруулах боломжтой байна гэсэн үг.

Тухайн мөч дахь таны ашиг болон алдагдлын хэмжээ энд гарна. Хасах тэмдэгтэй байвал та алдагдалтай явж байна, харин эерэг тоо байвал тэр таны цэвэр ашиг.

  
 
 

Энэ нь хамгийн чухал цонх бөгөөд энэ график нь бирж дээрх тухайн үеийн үнэ ханшны хэлбэлзлийг харуулна. Зүүн дээд талын нүдэнд энэ график Евро болон Ам.долларын харьцуулсан ханшны хэлбэлзлийг харуулж байгааг илэрхийлж байна. Хажуу талынх нь сумыг дарж өөр валютын хослол болон үнэт метал, түүхий нефтийн ханшны графикийг сонгож болно. Мөн цагийн алхамыг хажуу талынх нь нүднээс тохируулж болно.


Энэ цонхыг та булангаас нь сунгаад томруулж харвал арай эвтэйхэн харагдах байх.

 
 

Доод талын бүлэг цонхнууд мөн чухал мэдээллүүдийг харуулна. Хамгийн чухал гэснүүдийг тайлбарлая.


Open Positions:

 
 

Энэ нь тухайн үеийн таны нээлттэй арилжааны явцыг харуулна.


Ticket – Захиалгын дугаар (нээх чухал биш)

Instrument – Юуны арилжаа хийгдэж байгааг харуулна. Энэ жишээн дээр түүхий нефтийн арилжаа хийгдэж байна.

Amount – Арилжаанд оруулсан хөрөнгийн хэмжээ

B/S – Buy/Sell гэсэн үгийн товчлол. Аль чиглэлд захиалга өгснийг харуулна. Үнэ өснө гэж үзээд Buy захиалга өгсөн бол B үсэг гарна. Эсрэг тохиолдолд S.

Open – Захиалга нээх үеийн ханш

Close – Яг одооны ханш

Limit – Хэдий хэмжээний ашиг орж ирэнгүүт арилжааг хааж ашгаа авах вэ гэдгийг энд тааруулна. Энэ нүдэн дээр дарахад дээрхтэй яг адилхан цонх гарч ирнэ.

Net P/L – Хэдий хэмжээний ашигтай, эсвэл алдагдалтай явааг харуулна.

Time – Тухайн арилжааг нээсэн огноо болон цаг минут

Stop – Арилжаа алдагдалд орж, ханш хэд хүрэхэд нэмж алдагдалд орохгүйн тулд захиалгыг автоматаар хаахыг энэ нүдэнд тааруулна. Дээр нь дарахад дараах цонх гарна.

Rate – Ханш хэд хүрэхэд арилжааг хаахыг энд тааруулна.

Distance in pips – Зогсоох ханш хүртэлх зайг Pip гэсэн нэгжээр тааруулна. 1Pip нь 0.0001 болон, зарим тохиолдолд буюу Японы Иен, түүхий нефт гэх мэт дээр 0.01 гэсэн мөнгөний нэгжтэй тэнцүү.

Projected PL – Хэдий хэмжээний алдагдал хүлээх үед хаах вэ гэдгийг алдагдлын хэмжээгээр тааруулж болно. Энэ зурган дээр, энэ арилжаанд алдагдлын хэмжээ 30$ хүрэхэд арилжааг хаана гэж тааруулсан байна. Ингэснээр байдал гэнэт эвгүй болбол их хэмжээний мөнгө алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадах юм.

Closed positions:

Энд хаагдсан арилжаануудын тухай мэдээлэл хадгалагдана.

 
 

Энд эхлээд түүхий нефтийн ханш 45.19$ байхад Sell захиалга өгөөд 45.14 болоход 10$-ын ашиг авсан ба хамгийн сүүлд 42.12 байхад Sell захиалга өгөөд 41.00 болоход 2240$-ын ашиг авч XII/18-XII/19 хооронд буюу 2 хоногт нийтдээ 2700$-ашиг олсныг харуулж байна.

За бусад нь гэвэл нэрнээсээ харахад ойлгомжтойдоо.
 
 

Хэрхэн арилжааны захиалга өгөх болон хаах вэ?

Арилжааны захиалга өгөх хамгийн энгийн арга нь доорх зурагт үзүүлсний дагуу график дээрээ баруун товчоо дараад Buy, Sell 2-ын аль нэгийг нь сонгоно.
 
 

Энэ тохиолдолд ханш доошоо буух магадлалтай гэж үзвэл Sell-ийг сонгоно. Хэрвээ дээшээ өснө гэж үзвэл Buy-ыг сонгоно. Тэгэхэд дараах цонх нээгдэнэ.


 
 

(Зураг дээрх ягаан зураас өргөн байгааг анзаарч байна уу? Энэ нь брокерийн компаний авах зарах ханшны зөрүү нь юм. Зураасны доод үнээр диллерүүдээс авч дээд талынх нь үнээр зардаг. Эндээс л тэд ашиг олдог)


Энэ тохиолдолд Sell гэж сонгосон байна. Amount гэсэн нүдэнд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ зааж өгнө. Захиалгын хэмжээ нийт хөрөнгийн 30%-с хэтрэхгүй байх ёстой. Гэхдээ энэ нь бас дандаа 30%-р нь өгөөд байж болно гэсэн үг биш шүү. AvaFX-д LEVERAGE буюу зээлжих эрх нь 1:200 байдаг ба таны өгсөн захиалгын зардлыг 200 дахин бууруулсан дүнгээр гүйцэтгэгдэнэ. Алдагдал таны дансан дахь хөрөнгөний хэмжээтэй зэрэгцэж ирэх үед брокер таны арилжааг хүчээр хаах тул та хэзээ ч өрөнд орох асуудал байхгүй.
 
 Арилжааг хаах

Ашгаа авах, эсвэл алдагдалаа зогсоохын тулд арилжааг хаах хэрэгтэй. Үүний тул та Open positions хүснэгт дээр, хаах гэж буй арилжааны мэдээллийг харуулж байгаа мөрөн дээр баруун товчоо дараад Close Position гэсэн дээр дарна. Тэгэхэд энэ захиалгыг хаах уу? гэж лавлаж асуусан цонх гарах ба тэнд OK гэж дарна.

From: Online Business Club

понедельник, 30 ноября 2009 г.

Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 2)

Энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр бид өмнөх заавраа үргэлжлүүлэн тайлбарлан оруулж байна. Бид нэгэнт шинэ данстай болсон байгаа тул арилжаа хийх программ татах, сайт руугаа дахин дахин нэврэхийн тулд хэрхэн нэвтрэх гэхчилэн ялгаатай зүйлсийг мэдэх болно. Энэ бүхнээс өмнө бид бүртгүүлсэн хувийн бүртгэлээ баталгаажуулах ажиллагааг гүйцэтгэх хэрэгтэй.

Мэдээж та бид өмнө нь нэгэнт бүртгүүлээд дансаа нээгээд авсан учир одоо тухайн дансныхаа бүртгэл рүү нэвтрэн орохын тулд дээрх зураг дээр харуулсан LOGIN TO ACCOUNT гэсэн товч дээр даран нэвтэрнэ. Өмнөх зааварчилгаан дээр харуулснаар хуучин хэрэглэгчийн нэвтрэх хэсэгт өөрийн мэйл хаягаа оруулаад шинээр олгогдсон (мэйл хаягаар бүртгэлийн төгсгөлд танд ирсэн) нууц үгээ оруулна.

Нэвтэрч орсны дараа бид эхний ээлжинд өөрийн хувийн бүртгэлээ баталгаажуулах ёстой. Таны хувийн бүртгэл заавал баримтаар эсвэл баталгаажих кодоор баталгааждаг. Бид хамгийн эхэнд мэйл хаягаар ирсэн тоогоор бүртгэл үргэлжлүүлэх үйлдэл хийж байсан бөгөөд тэр нь мэйл хаягийн баталгаажилтыг хийсэн гэсэн үг юм. Одоо бид утасны дугаар болоод овог нэр, хаягийн баталгаажилтыг хийлгэх шаардлагатай.

Үүний тулд эхлээд баталгаажуулах цэс рүү орно. Дээд зураг дээр харуулснаар таны баталгаажилтын байдлыг харуулсан дөрвөлжин хүснэгтэн мэдээлэл нь анх улаан өнгөтэй анивчиж байсан бол одоо бүдгэрсэн байгаа байх. Дотор нь жижиг улаан дугуйгаар тэмдэглэсэн profile гэсэн бичиг дээр дарж бүртгэл баталгаажуулалтын хэсэгт орно. Сайтын хамгийн дээд хэсэгт байгаа PROFILE цэсэн дээр дарсан ч болно.

Гарч ирсэн дэлгэц дээр та харж байгаа. Эхний хэсэгт байгаа мэйл хаягийн баталгаажилт verified гэсэн бичиг ногоон өнгөтэй болж баталгаажсаныг харуулж байна. Түүний доор байгаа утасны дугаар баталгаажилтын хэсэг дээр өөр байгаа. За тэгвэл бүгдээрээ утасны дугаараа баталгаажуулъя.

Дээр өгүүлсэн санагдаж байна. Бидний хувьд утасны дугаарын баталгаажуулалтыг хийхэд дан ганц мобикомын дугаар хэрэгтэй болдог. Учир нь баталгаажуулалтын код SMS-ээр ирэхдээ Монголын хувьд бусад үүрэн холбооны операторуудад ирдэггүй. Зөвхөн Мобикомын дугаарт л ирдэг болохыг мэддэг байх хэрэгтэй.

За та бид утасныхаа дугаарыг анх бүртгүүлэхдээ Мобикомын дугаараар бүртгүүлсэн бол дугаар баталгаажуулах хэсгийн арын VERIFY гэсэн бичиг дээр дарна. Харин өөр дугаараар бүртгүүлсэн бол түүнийгээ Мобикомын дугаар болгон өөрчлөх хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд modify гэсэн бичгийг даран орж утасныхаа дугаарыг өөрчлөөрэй.

Дугаар өөрчлөх команд өгсөн бол дээрх дэлгэц гарч ирнэ. Дугаар өөрчлөх гэсэн хэсгийн эхний хэсэгт таны өмнө бүртгүүлсэн дугаар байгаа бол нөгөө хэсэгт нь та өөрчлөх дугаараа оруулна. Дугаараа шинэчилж бичээд өөрийн хувийн бүртгэлдээ хийсэн өөрчлөлтийг баталгаажуулахын тулд доод хэсэгт байгаа хэсгийг бөглөнө. Нууц асуултын дагуу хариултаа бичээд ээжийн нэр, төрсөн он, сар, өдөр ингээд APPLY дарна.

Ингээд таны өөрчлөгдсөн дугаараар дугаар баталгаажуулах код илгээхдээ SMS -ээр эсвэл залгаж хэлэх гэх ангилалуудаас сонголт хийхийг хүснэ. Та дээрх зураг дээр харуулсны дагуу Мессэжээр хүлээн авах хэсгийн арын товчийг даран зөвшөөрнө. Энэ үйлдлийг хийсний дараа тун удалгүй таны утасны дугаарт 5-н орон бүхий тоо ирэх бөгөөд энэ нь утасны дугаар баталгаажуулах код юм. Уг кодоо оруулаад илгээ.

За ингээд дугаар баталгаажуулах үйлдэл дууссан учир нэр, хаягийн баталгаажуулалтыг хийнэ. Энэ хоёрыг нэг үйлдлээр хийж гүйцэтгэнэ.

Үүний тулд бүртгэл баталгаажуулах хэсгийн Physical identity дотор байгаа нэрийн баталгаажилт, хаягийн баталгаажилтийн аль нэгийнх нь арын хэсгийн VERIFY гэсэн бичиг дээр дарахад дараах хуудас гарч ирнэ.

Бүртгэл баталгаажуулах хэсгийн доод талд баримт илгээх хэсэг байна. Эхлээд баримтаа өөрийнхөө компьютераас уг сайтруу татаж оруулна. Оруулсан зургийн файлаа илгээнэ. Анхааруулж хэлэхэд таны баримтын хуулбарласан зургийн фалын өргөтгөл нь зөвхөн JPEG өргөтгөлтэй байх шаардлагатай шүү. Ингээд баталгаажуулалтын алхамууд дууслаа. Таны баримтын баталгаажилт 48 цагийн дотор шалгагдан дуусах болно. Үүнээс цааш та ямар нэгэн өөрчлөлт гарвал л баталгаажуулалын өөрчлөлт оруулах бөгөөд түүнээс бусад үед юу ч хийх шаардлагагүй боллоо.

Энэ бүх баталгаажуулалтыг нэгэнт хийж дуусгасан болохоор та одоо шинэ данс нээх, дансууд хооронд гүйлгээ хийх, дансандаа мөнгө оруулах, олсон ашгаа татаж авах гэхчилэн бүхий л гүйлгээгээ сайт руугаа нэвтрэн орж нэг доор бүгдийг гүйцэтгэхэд амар болно.

Дараагийн зааварчилгаагаар бүгдээрээ мөнгөө хэрхэн оруулж дансаа цэнэглэх вэ гэдэг талаар тайлбарлан оруулах болно.

бичлэг үргэлжилж байна...

четверг, 19 ноября 2009 г.

Lite Forex брокер дээр ажиллах зааварчилгаа (цуврал 1)

Хүндэт уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдрийн зөвлөмжөөрөө олон хүний хүсэн хүлээж байсан арилжааны платформыг танилцуулж, түүнийг хэрхэн татаж авах, түүний өмнө харилцагч брокер байгууллагадаа хэрхэн бүртгүүлэх, хэрхэн мөнгөө цэнэглэх, мөн олсон ашигаа хэрхэн татаж авах зэрэг чухал чухал мэдээллүүдийг зурагт тайлбартайгаар хүргэх гэж байна.

Бид өмнө нь LITE FOREX - META4 платформыг мэддэг, түүгээр дамжуулан арилжаанд оролцдог хуучин харилцагчдаас гадна шинээр сонирхож буй харилцагчдын аль аль нь тус байгууллагын вэб сайтын шинэчлэлттэй холбоотойгоор бүртгэлээ шинээр хийлгэн баталгаажуулах шаардлага бий болсон юм.

Хэдийгээр энэ бүхэн их төвөгтэй, яршиг удсан, олон үйлдэлтэй мэт боловч та бид ердөө ганц удаа үүнийг гүйцэтгэснээр мөнгө байршуулах, ашиг татах өөрийн гэсэн хэд хэдэн данс нээх, тэдгээр данс хооронд мөнгө шилжүүлэх гэхчилэн мөнгөн гүйлгээний явц, үйлдлийн хувьд маш хялбар ойлгомжтой, түргэн шуурхай болсон нь тухайн шинэчлэлийн гол давуу тал гэж үзэж болно.

Нэмж хэлэхэд олон хүний асуудаг нэг асуултын хариу бол энэ брокер дээр арилжааны хэдэн ч данс нээж болох бөгөөд түүнийгээ ашиглахгүй байлаа гэхэд хаагдах, ямар нэгэн төлбөр нэхэгдэхгүй. Үүнтэй адил данс нээхэд ч та мөн ямар нэгэн төлбөр төлөхгүй юм. Таниас гарах зардал бол нээсэн дансаараа дамжуулан арилжаанд орохын тулд л зориулагдах таны өөрийн мөнгө болно.

За ингээд зурагт тайлбараа эхлэе.

Та зураг дээрхи дугуйлсан дүрс бүхий сумыг харсан бизээ. Энэ товчийг та дарахад тухайн байгууллагын вэб сайт руу орох болно.

За ингээд "Straighthold Investment Group"-ын дамжуулдаг брокерийн сайт руу орно.

Зураг дээр үзүүлснээр та хэрэв хуучин хэрэглэгч болоод өөрийн дансаа идэвхижүүлэн баталгаажуулснаас хойш шууд нэвтрэх боломжтой. Ингэхийн тулд та А хэсэг гэсэн дээр даран нэвтрэх нэр нууц үгээ хийн нэвтрэн орох боломжтой.

Харин та анх удаагаа шинээр бүртгүүлэх гэж байгаа бол Б хэсэг гэж тэмдэглэсэн товч дээр даран орж шинээр бүртгэлээ хийлгэх хэрэгтэй.

Эхэлж шинээр бүртгүүлэн орох гэж байгаа гишүүн хажуугийн зураг дээрх улаанаар дугуйлсан товчийг дарж тухайн байгууллагын гэрээ дүрэмтэй танилцаж зөвшөөрснөө илэрхийлнэ.

Энэ нь цаашид хамтран ажиллах хамгийн эхний үйлдэл юм.

Үүний дараа та бүртгэлийн хуудас руу орох болно. Зургийг доор үзүүллээ. Шинэ хэрэглэгчийн хувьд шүү. Гэхдээ хуучин хэрэглэгчид ч хамааралтай тайлбарыг хамтруулан оруулж байгааг хуучин хэрэглэгчид минь болгооно биз дээ.

Энд баруун зүүн гэсэн 2 төрлийн бүртгэл байгааг та харж байгаа байх. Түүний зүүн талын хэсэгт нь зөвхөн шинээр анх удаа энэ байгууллагад элсэх гэж байгаа гишүүдийн бүртгэлийг хийх бөгөөд харин баруун жигүүрт буй бүртгэл дээр хуучин харилцагч нарын бүртгэлээ шинэчлэн баталгаажуулах цонх байна.

За эхлээд шинээр бүртгүүлэх гэж байгаа хэрэглэгчдэд өгөх тайлбараа өгье. Өмнө өгүүлсэнчилэн дараах зургийн зүүн хэсэгт буй New Client гэсэн гарчиг доорх бүртгэлийн хэсгийн эхнийх дээр эхлээд бүтэн нэрээ бичиж оруулна. Ингэхдээ та өөрийн нэрээ эхэлж бичээд ард нь овогоо бичих ёстой. Нэр овог хоёуланг нь бичиж байж бүтэн нэр гэж тооцогддог.

Дараагийн нүдэнд өөрийн е-мэйл хаягаа оруулж бичнэ. Анхааруулахад манайхан зарим нь мэйл хаягаа @yahoo.com (@gmail.com) гэсэн ард байх хэсгийг нь бичилгүй зөвхөн ID нэрээ бичээд орхидог тохиолдол бий. Энэ тохиолдолд бүртгэл үргэлжилэхгүй. Үүний дараа Mongolia гэсэн улсын сонголт таарч гарсан байх учиртай бөгөөд хэрэв сонгогдоогүй байгаа бол хажуу үзүүрийнх нь сонголтын доош харсан үзүүр бүхий суман дээр дарж улсаа сонгоно.

За ингээд эхний бүртгэлийн баталгаажуулах хэсэг буюу баруун доод хэсэгт буй 6 оронтой тоог өмнө нь байгаа дөрвөлжин нүдэнд дууриалгаж бичиж оруулна. Эцэст нь та хамгийн ард буй ягаанаар дугуйлсан товчийг дарж бүртгэлээ илгээнэ.

Энэ бүхнийг бөглөхөд тухайн хүснэгтийн хүрээний зураас улаан өнгөтэй байснаа бичилт зөв хийгдсэний дараа энгийн хар саарал хүрээтэй болж өөрчлөгддөг шүү. Хэрэв бөглөсөн хүснэгтүүдийн хүрээний зураас улаанаар хэвээрээ байгаа бол та бүртгэлийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болно. Өөрийн нэрээ дангаар нь бичиж овогоо бичээгүй бол энэ байдал үүсэх жишээтэй.

За харин хуучин хэрэглэгчийн хувьд зургийн баруун хэсэгт ногоон өнгөөр тайлбарласан дээр эхний хүснэгтэнд өөрийн арилжааны дансны дугаараа оруулна. Харин дараагийн хүснэгтэнд тухайн арилжааны данс руугаа нэвтэрдэг TRADERS PASWORD буюу арилжаалагчийн нууц үгээ оруулна. Үүний дараа дээрхи өгүүлбэрийн дагуу шинэ хэрэглэгчийн нэгэн адил баталгаажуулах 6 оронтой тоог бөглөн оруулаад бүртгэлийг илгээх товчийг даран гүйцэтгэнэ.

Дээр байгаа зураг дээрх нэгэн тайлбарлаагүй үлдээсэн дугуйлсан хэсгийг тайлбарлаж өгье. Энэ нь шинэ хуучин хэрэглэгчийн аль алинд нь хамаатай бөгөөд дугуйлсан хэсэгт буй Remember me on this computer гэсэн бичгийн арын жижиг дөрвөлжин нүдийг та идэвхижүүлж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та бүргтэлээ хийж байгаа компьютерээсээ байнга хандаж байх болно гэсэн баталгаа юм.

Хэрэв та өөр өөр газраас арилжаандаа болон сайт руу ханддаг эсвэл одоо сууж байгаа компьютер дээрээс өөр хэрэглэгч ханддаг бол түүнийг идэвхижүүлэх хэрэггүй гэдгийг сайн анхаарч аваарай.

Дараагийн хэсэг бол шинэ хуучин хэрэглэгчийн аль алинд нь хамааралтай шүү.

Бүртгэл илгээсний дараа дараах хуудас гарч ирнэ. Энэ хуудсыг бөглөхийн өмнө та өөрийн мэйл хаягаа заавал шалгах хэрэгтэй. Танд тус байгууллагаас бүртгэлийг үргэлжлүүлэх болоод мэйл хаягийн баталгаажуулалтыг хийхийн үүднээс мэйл баталгаажилтийн нууц үг ирсэн байдаг.

Мэйл хаягаар ирсэн нууц үг болох 5-н оронтой тоог хамгийн эхний асуусан паспорт гэсэн дээр бөглөж бичнэ. Үүний доор та шинэчлэн оруулах паспорт гээд байгаа хэсгийг бараг оролдохгүй үлдээсэн нь дээр. Харин баруун жигүүрт байгаа бүртгэлд гол анхаарлаа тавих хэрэгтэй шүү.

Хамгийн дээд талд нь та өөрийнхөө төрсөн он, сар, өдрөө оруулна. Төрсөн он, сар , өдрөө яг үнэн зөв оруулах хэрэгтэйг бас анхаараарай. Учир нь та өөрийн бүртгэлийг баталгаажуулахын тулд иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортаа скайнердаж хуулбарыг нь илгээхэд тулган шалгах юм.

Доод талд байгаа нь таны ээжийн нэр гэж байгаа бөгөөд тэнд ээжийнхээ нэрийг бичээрэй. Түүний дараа нууц асуултаа сонгоно. Нууц асуултын эхнийх нь дуртай тоо гэсэн үг. Би энэ жишээн дээр тайлбарлая. Түүний доор нууц асуултанд хариулах үгээ оруулна. Бид дуртай тоо гэсэн асуулт сонгосон тул тэнд 7 гэсэн тоог бичиж оруулъя. Та үүнийг бичгээр ч оруулж бас болно.

Анхаарал тавих хэрэгтэй гэсний учир нь та энд бөглөсөн хэсэгт бичигдсэн үг, үсэг, тоог цаашид үйлдэл болгоныхоо төгсгөлд баталгаажуулан оруулж хэрэглэх болно. Өөрөөр хэлбэл мөнгөн гүйлгээ хийх, бүртгэлээ шинэчлэх, нууц үгээ өөрчлөх мэтийн өөрийн бүртгэл, данстай холбоотой хөдөлгөөн бүрээ дээрхи асуулт хариултуудаар баталгаажуулдаг юм. За ингээд хамгийн доор байгаа NEXT товчийг дарж дараагийн хэсэг рүү шилжинэ.


За ингээд дээр үзүүлсэн бүртгэлийн хэсэг гарч ирнэ. Энэ хэсгийн хамгийн эхний мөрөнд өөрийн оршин суугаа хаягаа бичих бөгөөд дүүрэг, хороогоо л бичихэд хангалттай. Яг түүний доодох хэсгийн бөглөхгүй үлдээ. Баруун хэсгийн эхний мөрөнд та амьдарч байгаа хотоо бичиж оруулна. Ард нь амьдарч байгаа хот аль аймаг бүсийн нутаг дэвсгэрт хамаардаг түүнийгээ бич. Хамгийн ард нь та өөрийн шуудангийн хайрцгийн индекс дугаарыг бичих бөгөөд байхгүй бол 00976 гэж оруулж болно.

Анхааруулж хэлэхэд: Гэрийн хаяг, харъяалагддаг хотын нэрээ бичихдээ иргэний үнэмлэх дээрх хаягтай тэнцэж байх учиртайг анхаараарай. Мэдээж доод талд нь өөрийн амьдарч байгаа улсаа сонгож оруулаад NEXT товчийг дарж дараагийн алхам руу шилжинэ.

Энэ бол та бидний хүсэн хүлээсэн данс шинээр нээх хэсэг юм. Тус брокерийн байгууллагаас та бидэнд бодит дансаар үйлчлэхдээ дотор нь 2 төрөлд ангилан үйлчилж байна.

Дээд хэсэгт байгаа нь REAL FOREX ангилал буюу стандарт ангилал гэ болно. Энэ ангилалд та хамгийн багадаа 10 доллараар арилжаанд оролцож эхлэх боломжтой ч яг үнэндээ тийм хэмжээний мөнгө стандарт дансны хувьд багадна гэж бодоорой. Энэ ангилалын хувьд leverage буюу хөнгөлөлтийн хөшүүрэг нь 1:200 хүртэл байдаг.

Харин доод хэсэг нь буюу мини дансны ангилал болох LITE FOREX ангилал нь жинхэнэ бодит данс мөн бөгөөд тоолох мөнгөний нэгжийг америк доллар биш центээр хэмждэгээрээ л ялгаатай. Давуу тал нь гэвэл leverage буюу хөнгөлөлтийн хөшүүрэг нь 1:500 хүртэл байдаг. Хүмүүс хэлэхдээ центийн дансаар арилжаа хийх нь ашиг мөн 100 хуваагдаж мөдгүй гэж ярьдаг. Таны арилжааны олбол зохих ашиг центээр л харагдах боловч үнэн чанартаа стандарт дансны арилжаатай яг л адил хэмжээний ашиг олж болно.

За та бүхэн бага боловч ялгааг мэдсэн тул одоо жинхэнэ дансаа стандарт эсвэл мини данс нээхээ шийдэх хэрэгтэй. Дээрх зураг дээр стандарт данс нээхийг сонгосон байна. Та стандарт данс нээхээр бол хуудасны дээд хэсэгт хамааралтай тул дээд хэсгийн төгсгөлд буй жижиг дөрвөлжин нүдийг идэвхжүүлээд Open an account товчийг дарна. Харин та мини дансыг нээхээр бол мэдээж доод хэсгийн талбарт идэвхижүүлэлт хийгээд Open an account гэсэн арын урт товчийг дарна. Нэмж хэлэхэд та энэ хоёр дансыг аль алиныг нь ч нээж болохоос гадна нэг хүн хэдэн ч данс нээж бас болох боломжтой юм.

Энэ дэлгэц гарч ирэх бөгөөд миний авсан жишээ бол стандарт данс нээсэн жишээ байгаа. Стандарт данс нээх, мини буюу жижиг данс нээх аль алинд нь дээрхи хуудас зарчмын хувьд адилхан гарч ирнэ. Энд та эхлээд арилжааны дансаар хийх гүйлгээний төлбөр тооцоогоо ямар валютаар хийж байхаа сонгон оруулна. Доод талд нь та Phone password бөглөж оруулна. Үүнийг өөрийнхөө мартахгүй гэсэн үг үсэг тоогоо оруулж болно. (Хуучин хэрэглэгчид өөр) Баруун хэсгийн дээд талд хөнгөлөлтийн хөшүүргийн хэмжээг сонгож оруулна. Стандарт дансны хувьд дээд тал нь 1:200 бол мини дансны хувьд 1:500 байдаг. Түүний доор таны е-мэйл хаяг бичигдсэн байгаа. Ингээд цааш үргэлжлүүлэх товчийг дарна.

Таны данс нээгдлээ. Яг энэ хуудасыг гарч ирэхэд яаран үргэлжлүүлэхийг бодож болохгүй шүү. Та энэ хуудас дээрхийг хулганаараа бичгүүдийг нь идэвхижүүлж аваад өөртөө сануулж үлдээх, эсвэл зурган файл хэлбэрээр өөртөө хадгалж үлдээхийг зөвлөж байна. Энэ хуудас таны дансны бүртгэлтэй болоод нууцлалтай холбоотой бүх мэдээллүүдийг агуулсан байгаа.

Нэгэнт ийм чухал баримт танд нэг л удаа яг одоо л харагдаж байгаа тул та дээрхи зөвлөгөөг мартаж болохгүй гэж дахин хэлмээр байна.

За ингээд энэ удаагийн бичлэгээ түр завсарлаж байна. Үүнээс цааш бидэнд хийх ажил багагүй байгаа тул тэдгээрийн талаар яг дараагийн бичлэгт дэлгэрэнгүй тайлбарлан өнөөдөртөө багтан оруулах болно.

бичлэг үргэлжилж байна...

среда, 18 ноября 2009 г.

AVAFX брокер байгууллагад хэрхэн ажиллах зөвлөмж /цуврал №1/

Сайн байцгаана уу, хүндэт уншигчдаа?

Бид өнөөдөр та бүхэндээ AVAFX брокер дээр хэрхэн данс нээх дэлгэрэнгүй зааварчилгаа өгөх гэж байна. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэнд дадлагын данс нээн ажиллах заавар зөвлөмжийг өгөх бөгөөд дараагийн бичлэгээрээ арилжааны бодит данс нээх талаар оруулах болно.

Юуны өмнө та дадлагын данс нээхдээ анхаарах цөөн зүйлийг мэдэж байх шаардлагатай.

За ингээд зурагт тайлбартаа оръё.

Та энэхүү блогийн холбоос эсвэл дээд талд буй хаяг дээр даран нэвтэрч орсны дараа брокерийн үндсэн сайт гарч ирэх бөгөөд дадлагын данс нээхдээ:

PREE PRACTICE ACCOUNT гэсэн бичиг бүхий цэнхэр дэвсгэртэй цонхон дээр даран орж бүртгэлийн хэсэгт нэвтрэнэ.

Харин бодит арилжааны данс нээхийг хүсвэл OPEN AN ACCOUNT NOW гэсэн шар дэвсгэртэй бичиг дээр даран нэвтэрч ордог. Гэхдээ бодит данс нээх талаар дараагийн цувралаар оруулах тул ингээд түр орхье!

Дараах зургийн дагуу бүртгэлийн хэсэгт өөрийн бүртгэлээ хийнэ.

Харалдаах сонголтын жижиг цонхноос та хүйсээ сонгон оруулна. Гэрлээгүй эрэгтэй хүн - Mr,

гэрлээгүй эмэгтэй хүн - Ms,

гэрлэсэн эрэгтэй хүн - Mrs,

гэрлэсэн эмэгтэй хүн - Miss гэсэн сонголтоос өөрт таарахыг сонгож оруулна.

Ингээд дараа нь First name: гэсэн бичигний харалдаа өөрийн нэрээ бичиж оруулах бөгөөд Last name: гэсэн бичигний харалдаа харин өөрийн овог буюу аавын нэрээ бичиж оруулаарай.



Үүний дараагийн цонх нь улсаа сонгох бөгөөд хажуугийн жижиг гурвалжингаар улсуудын нэсийн жагсаалтыг гарган дотроос нь Монгол улс гэж сонгоно.

За ингээд та одоо доор нь өөрийн цахим шуудангийн хаяг буюу емэйл хаягаа бичиж оруулна. Энд анхаарах зүйл бас бий.

Та уг байгууллагатай байнга одоо бүртгүүлэх гэж буй хаягаар хандан харилцаж байх учир таны хаяг бүрэн ашиглагдаж байгаа идэвхитэй хаяг байх хэрэгтэй. Мөн зарим хүмүүс өөрийн биш хаягаар бүртгэлээ хийдэг явдал байдаг. Энэ бол сайн зүйл биш гэдгийг анхаараарай. Ер нь өөрийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудал гэдэгт ач холбогдол өгч виза карт, мэйл хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх зэрэгтэй холбоотой бүхэн таны өөрийн овог нэрээр нэгэн ижил тэнцэж байх шаардлагатай гэж ойлгоорой.

За одоо та харилцах гэж буй брокер байгууллагатай ямар мөнгөний нэгжээр гүйлгээ шилжүүлэг хийж байхыг хүсэж байна түүнийгээ сонгоод оруулна.


За одоогийн хийх бүртгэл бол таны арилжааныхаа данс руу нэвтрэх (Requested username) нууц нэрээ бүртгүүлэх бүртгэл болно. Та өөрийнхөө дуртай нэрийг бичиж болох бөгөөд 6-10 тэмдэгтэд багтаан бичсэн байх хэрэгтэй.

Дан тоо эсвэл дан үсэгнээс бүрдсэн нууц нэрийг бараг хүлээж авдаггүй. Түүнчилэн таны нууц нэр өөр хэн нэгний нууц нэртэй давхардсан бол хүлээн авдаггүй болохыг анхаараарай. Та том жижиг үсэг тоог л ашиглах боломжтой. Харин ямар нэгэн доогуур зураас од чагт гэх мэт тэмдэг тэмдэглэгээг ашиглах боломжгүй байдаг.



Та нэгэнт нэвтрэх нэрээ оруулсан тул одоо нэвтрэх нууц үг буюу пасспорт (Requested password) шинээр оруулж өгөх хэрэгтэй.


Түүний дараа өгсөн нууц үгээ баталгаажуулан оруулах цонх доор нь байгаа. (Repeat assword) Ингээд өгсөн нууц нэр нууц үгээ тусад нь сайн тэмдэглэж аваарай.

Үүний дараа та өөрийн утасны дугаарыг оруулна. Утасны дугаарыг (Phone number primary) идэвхитэй ашиглаж байгаа дугаараа оруулахыг хүсдэг.

Харин доор нь байгаа (Additional phone number) гэсэн хэсэг дээр нөөц дугаараа оруулж болох бөгөөд энэ цонхыг бөглөхгүй ч байсан болно.


Одоо зураг дээрхийг хараарай. Жижиг улаан дүрсээр дугуйлсны дагуу идэвхижүүлэх хэрэгтэй.

Ингээд ерөнхийдөө бидний хийх ёстой бүртгэл үүгээр өндөрлөж байгаа бөгөөд одоо доор буй тоог хуулан оруулж баталгаажуулна.

Үүний өмнө нь бид уг тоо гараад их удсан байгаа тул тоог шинээр авах хэрэгтэй.

Ингэхийн тулд зураг дээр дугуйлсан хэсэгт буй сумыг дарж тоог солидог.

За ингээд шинэ гаргаж авсан тоогоо зурагт үзүүлснээр өмнөх дөрвөлжин хүснэгтэнд оруулан бичнэ.

За ингээд хамгийн төгсгөлд нь бүртгэлээ илгээн дуусгавар болгох SUBMIT гэсэн бичиг бүхий шар товчийг даран өндөрлөж байна гэж ойлгоорой. Хэрэв та хараахан энэ бүртгэлээ хүлээн зөвшөөрөхгүй азнах эсвэл бүр эхнээс нь өөрөөр бүртгэл хийх гэж шийдвэл CANCEL буюу цуцлах товчийг дарж болно.


Бүртгэл зөв хийгдсэн бол дараах хуудас дэлгэцэн дээр гарч ирэх учиртай. Хэрэв гарч ирэхгүй бол та бүртгэлийн аль нэгэн хэсэгт алдаа гаргасан гэж санаарай.

Таны бүртгэл зөв хийгдээд энэхүү дэлгэц гарч ирвэл та өөрийн компьютертоо арилжаагаа хийх платформ буюу програмаа татаж авах хэрэгтэй. Ингэхийн тулд зураг дээр дугуйлсан хэсэгт харагдаж байгаа шар товчийг дарснаар программ татагдан сууна.

Хэрэв алдаатай бөглөсөн бол дараах маягаар дэлгэц дээр алдааг заасан хуудас дахин гарч ирдэг.

Та алдаагаа засан оруулаад дахин үргэлжлүүлэх хэрэгтэй. Та алдаа гарсан хэсгүүдээ засан оруулах бөгөөд өмнө бөглөсөн зарим нэг бүртгэл чинь алга болсон байвал нөхөж бичих хэрэгтэйг бас анхаараарай. Зураг дээрх жишээн дээр тухайн хүн нууц үгээ оруулсан боловч давтан оруулсан нууц үг нь зөрсөн эсвэл нууц үг хэтэрхий хялбар байна гэж үзээд засахыг шаардсан байгаа нь харагдаж байна. Хэрэв таны нууц үг хэтэрхий хялбар эсвэл дан тоо, эсвэл дан үсэг байвал хүлээж авдаггүйг мэдэж байх хэрэгтэй.

Бүртгэл дууссаны дараа та арилжаанд оролцоход хэрэглэгдэх платформ буюу программ хангамжийг өөрийн компьютерт татан суулгах хэрэгтэй. Хэрэв өмнө нь өөрийн компьютерт суулгасан байгаа бол дахин татах шаардлагагүй.

Суулгахдаа Download AvaTrader now гэсэн шар товчийг дарна. Ингээд та өөрийн гэсэн арилжааны программтай болсон тул түүн дээрээ дадлагын арилжаанд оролцох боломжтой боллоо гэсэн үг юм. Арилжаанд оролцохдоо та юуны өмнө арилжааны программ буюу платформоо ачааллаж нээх хэрэгтэй.

Нээгдэхийн өмнө танаас нэвтрэх нэр нууц үг асуусан жижиг цонх гарч ирэх бөгөөд түүн дээр та бүртгүүлэхдээ хийсэн нэвтрэх нууц нэр, нууц үгээ бөглөн оруулснаар арилжааны платформ нээгдэн таны ажлын байр бэлэн болно.

Ингээд та зах зээл дээр хүссэн арилжаандаа оролцож болох боломжтой боллоо. Ингээд энэ удаагийн бичлэгийг үүгээр өндөрлөж байна, хэрэв дутуу дулимаг тайлбарласан асуудал байвал сэтгэгдэл үлдээж болно. Бид нэгтгээд бичлэгээ нэмж засварлах болно гэдгээ илэрхийлж байна.

Дараагийн бичлэгээрээ та бүхэнд арилжааны платформ дээр арилжааны нэгжээ хэрхэн сонгох, түүний ханшийн графикийг хэрхэн гаргаж авах, хэдэн горимоор дэлгэц дээр ашиглах, арилжааны захиалга хэдэн янз байдаг, тэдгээрийн хэрхэн өгөх, өгсөн захиалгаа хэрхэн дуусгавар болгох, ашиг болон алдагдлын хязгаарийн ханшийг хэрхэн оруулж өгөх зэрэг арилжааны захиалгатай холбоотой заавар зөвлөмжийг зурагт тайлбартайгаар оруулах болно.